Ээжийн дайснууд эргэн нэгдэнэ


Банш Батааг Мөрөөдлийн театрт нэгтгэж чадсан бүтээл бол Ээжийн дайсан УСК. Уг кинонд гол дүр бүтээсэн тэрээр Х-ТҮЦийг орхиж Мөрөөдлийн театрт элссэн гэдэг. Тэгвэл түүнийг Х-ТҮЦЭЭС урваж Мөрөөдлийн театрт ороход хүргэсэн уран бүтээлийн шинэхэн анги бүтээгдэх гэж байгаа гэнэ. Энэ талаар реппер  GEE  Hulegu Pictures", "МИЛЛ КИНО", "#НүдэнФильм" компаниудын хамтран бүтээж буй "ЭЭЖИЙН ДАЙСАН - 2" киноны хөгжмийн ажлыг манай "REAL ХХК” гүйцэтгэхээр болж гэрээнд гарын үсэг зурцгаалаа... Бидэнд амжилт хүсээрэй!!!хэмээжээ. Тэгэхээр ээжийн дайснууд аль хэдийнээ нэгдээд кино зураг авалтаа амжилттай үргэлжлүүлж яваа бололтой.