Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой, Монгол цэргийн өдөр тохиож байгаатай холбогдуулан Нийслэлийн хууль хүчний байгууллага болон Онцгой байдлын газарт ажиллаж байгаа, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий офицер, ахлагч, цэргийн үүрэгтнүүдэд Нийслэлийн төр захиргааны байгууллагын одон тэмдэг, өргөмжлөл, шагнал гардууллаа. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Ж.Батбаясгалан, Д.Энхтөр, Нийслэлийн засаг дарын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар оролцлоо..jpg)
Одон тэмдэгээр шагнагдсан Нийслэлийн хууль хүчний байгуулагын ажилтан албан хаагчидад хандан НИТХ-ын дарга С.Амарсайхан "Монгол Улсын Батлан хамгаалах салбар,Нутгийн удирдах байгууллагын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, хамт олноо тэргүүлэн ажилласан та бүхэнд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баяраар төр захиргааны байгууллагын Хүндэт одон тэмдэг, Жуух бичгээр шагнуулж байгаад баяр хүргээд Нийслэлийн иргэдийн удирдлагуудын нэрийн өмнөөс ажил амьдралд амжилт бүтээлийг хүсэн ерөөж, Монгол улсын өмнө хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагаа нэр төртэй биелүүлж, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Нутгийн захиргааны байгууллагын ирээдүйн хөгжил дэвшил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж байхын ерөөлийг дэвшүүлье" гэлээ гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ..jpg)
.jpg)
.jpg)
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо