Т.Ганди юм үзэж, нүд тайлах хэрэгтэй гэж бодоод Унгарт элчин сайдаар явжээ


УИХ-ын гишүүнээр 1992-2008 онд МАХН-аас нэр дэвшин, сонгогдон ажиллаж байсан сэтгүүлч Т.Ганди  саяхан "Ам нээвэл" телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Монгол Улсаас Унгар улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллах болсон шалтгаанаа : "Миний хувийн шийдэл. Тодорхой хэмжээнд өөр салбарт юм үзэж, нүд тайлах хэрэгтэй... Би өөрөө л тэгж бодсон" гэж тайлбарласан байна.