Жорлонгоо өөрчлөх санал гаргаж түүнийгээ хэрэгжүүлж яваа экс гишүүн Ц,Оюунгэрэл багаа улам хүчирхэгжүүлсээр байна. Тухайлбал УИХ-ын хамгийн залуу гишүүнээр нэрлэгдэж явсан Р.Эрдэнэбүрэнг элсүүлжээ. Тэрбээр мөн жилийн өмнөөс “Сумаа Шинэчилье” төслийг хэрэгжүүлж буй. Тэгвэл экс хоёр гишүүн төслөө нэгтгэн “дөрөө харшуулж” хөдөө орон нутагт соёлын үрийг тарихаар аян замдаа гарчээ. Тэд цаашид 21 аймгийн 330 гаруй сумаар тойрох гэнэ. Ц.Оюунгэрэл хатагтай Р.Эрдэнбүрэнгээс гадна хоёр ч сонирхолтой бүсгүйг багтаа нэгтгээд буй. Тодруулбал "Дэлхийн мисс 2017" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон С.Энхжин, “Мүүн”-ий урсгалын байгууллага болох “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын удирдах албан тушаалыг хашиж байсан гэдгээрээ олонд танигдаж нийгэм даяар хэсэгтээ л “ад” болсон БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаяр нар “Жорлонгийн хувьсгал”-ыг хөдөө орон нутагт хийхээр Ц.Оюунгэрэлийг дагаж яваа. Мөн түүнчлэн өнгөрсөн сонгуулиар “60 тэрбум”-ын асуудлаар сенсааци тарьсан Г.Доржзодов дүүгээ ч хажуудаа авахаа мартаагүй байдаг шүү цаадах чинь. Экс сайдын багт нэгдсэн тэд ч ихэд идэвхийлэн сургалт зохион байгуулж, аймаг, суманд ажиллаж буй. Өнөөдөр л гэхэд экс гишүүнээр ахлуулсан “Жорлонгоо Өөрчилье” төслийн баг Монгол орны зүүн хязгаар Дорнод аймагт сургалтаа хийж явна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа