Жүжигчин О.Цэнгэл өөрийн гэсэн дэлгүүртэй болно


“Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз” зэрэг кинонд тоглосон О.Цэнгэлийг үзэгчид хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр нь илүүтэй сайн таньдаг. Жижигхэн биенээс гарамгүй эрч хүчээр урлагт зүтгэж яваа тэрээр хамгийн сүүлд Рекет уран сайхны кинонд дүр бүтээсэн. Овсгоотой жүжигчин бүсгүй кино урлагаас гадна телевизэд өөрийн байр сууриа бий болгочихсон гүйж яваа. Тэгвэл О.Цэнгэл энэ удаа бизнест хөл тавих гэж байгаа гэнэ. Тэрээр бүсгүйчүүдэд зориулсан онлайн дэлгүүр нээх гэж байгаа талаараа дуулгалаа. Бүх л салбари өөрийн гэсэн орон зайгаа бий болгох гэж байгаа энэ бүсгүйд амжилт хүсэе.