Ц.Элбэгдорж Д.Трамп-Ким Чен Ун нарын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулна гэнэ


Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Twitter дээрээ "Энэ бол Солонгосын хойгт удаан хүлээгдэж буй нээлт. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар Улаанбаатар хотод уулзаж болно. Монгол бол хамгийн тохиромжтой, төвийг сахисан нутаг дэвсгэр юм. Өмнө нь бид Япон, БНАСАУ-ын хооронд чухал уулзалтуудыг зохион байгуулж байсан. Монгол орны цаашдын өв залгамжлал бол Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцэл юм" хэмээн жиргэжээ.

Ерөнхийлөгчийн албанаас буусныхаа дараа АНУ-д казинодож, БНСУ-ын Пёнчаны ХХIII өвлийн олимпийн үеэр ОХУ-ын хоккейчдыг дэмжин хашхирч явсан Ц.Элбэгдорж эргэн эх орныхоо төлөө анхаарч буй мэт болж өөрийн карьераа өсгөх оролдлого хийж байгаа бололтой.