Амараагийн гэргий бүсгүйчүүдэд зөвлөв


Жүжигчин Амараагийн эхнэр Уран гэх энэ бүсгүй нөхрийнхөө арыг бат даадгаас гадна өөрийн карьераа ч амжилттай өсгөж яваа нэгэн. Бүх зүйлийг нягт нямбай хийж, цаг хугацаанд нь амжуулж чаддаг энэ бүсгүй саяхан нярайлж алдарт эх болсон. Тэгвэл сайн ээж, сайн хань болох С.Уран ээжүүдэд зөвлөгөө өгчээ. Тэрээр хүүхдүүдээ нэг өдөр орхиж гарлаа гээд муу ээж болчихгүй, өөртөө цаг гаргаж байж илүү эрч хүчтэйгээр тэдэндээ цаг гаргаж чадна гэж боддог. Дуртай зүйлдээ цаг гаргаж, өөрийнхөөрөө байх боломжийг өөртөө гаргаж өг хэмээжээ.