Б.Тамир үзэгчдэд сануулга өгөв


Үзэгчдийг байлдан дагуулаад байгаа Фантастик продакшныхан ойрд их л ууртай байгаа бололтой. Учир нь тэдний бүтээсэн киног хулгайлан цахим ертөнцөд тавьсан байгаа нь оюуны өмчийн хуулийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж байгаа аж. Хэдэн сар, жилээр хөлс хүчээ урсган байж бүтээж түүнийхээ үр шимийг хүртэх гээд кино театр болон төлбөртэй сувгуудаар цацсан ч түүнийг нь үзэгчид хуулан цахим сүлжээнд байршуулсан байгааг хараад Фантастик продакшны уран бүтээлүүдийн продюссер болох С.Сарантуяаа өнгөрөгч долоо хоногт нэлээдгүй стрессдээд авсан. Харин энэ удаа жүжигчид нь уурсжээ. "Фантастик" продакшны хамт олон олон нийтэд хандан өөрсдийнх нь уран бүтээлийг хулгайгаар тараан олшруулах гэх зэрэг үйлдэлд хуулийн хариуцлага тооцохоо илэрхийлсэн бөгөөд жүжигчин Б.Тамир "Энэ бол наад захын соёл шүү дээ...Бичлэг хийсэн хүний зурагтай нь фэйсбүүкд хийнэ ээ. Тэгвэл бас ичээд болих байлгүй дээ. Энэ бол сануулга шүү" хэмээсэн байна.