Хүүхэд болгон багадаа дуулж, шүлэг уншдаг. Хүүхдийг багаас нь дэмжиж, ямар мэргэжил боловсролтой болох байлаа ч хөгжмийн боловсрол олгох нь зөв хүн болж төлөвшихөд асар их үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Харин солгой хоолойтой байна уу, үгүй юу гэдэг нь ирээдүйн хөгжмийн боловсролд нэг их ач холбогдолтой биш гэнэ. Бас тэр том төгөлдөр хуурыг хаанаа тавих вэ дээ, хэн хүүхдээ хөгжмийн хичээлд нь зөөх юм, гэтэл англи хэлээ үзэх хэрэгтэй байдаг, сэлүүлж сургамаар байдаг, сонгодог бүжгийн хичээлд явуулбал бие бялдарын хөгжилд нь арай дээр биш үү гээд зөндөө олон саад болох яриа гэрээр дүүрэн өрнөдөг.
Гэсэн ч энэ бүхнийг зүгээр л хойш нь тавиад та ирээдүйд хүүхдээ сайн сайхан яваасай, сайн хүн болоосой, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөсэй, амжилттай яваасай гэж хүсч л байгаа бол хөгжмийн хичээлийг заавал сурах ёстой зүйл гээд л эхнээсээ бодчих. Яагаад гэвэл энд хэдэн шалтгаан байна. Эдгээр шалтгаануудыг ANU MUSIC сургалтын төв та бүхэнд цуврал болгон хүргэх гэж байна.
1. Хөгжмөөр тоглож сурна гэдэг соёл юм.
Европын соёлт хүмүүс, өөрийгөө боловсролтой мэдлэгтэй, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн гэж үздэг бүх хүмүүс нийтээрээ хөгжим тоглож чаддаг байсан. Тийм биш бол тэдний хүрээлэлд багтахын тухай бодох ч хэрэггүй байв. Хөгжмийн боловсролтой байна гэдэг ерөөсөө л дээдсийн хүрээнийхний хамгийн энгийн зүйл байсан. Одоо ч тийм.
Алдарт Дюк Эллингтон төгөлдөр хуур хөгжим тоглох дуртай байсан. Учир нь тэрээр сайхан бүсгүйчүүдийн хүрээлэлд байх дуртай байж. Харин сайхан хөгжим тоглодог бүсгүй бол зүгээр л гайхамшиг. Олон шүтэн бишрэгчтэй байх нь гарцаагүй.
2. Хөгжмийн хичээл хувь хүн болон төлөвших, сахилга баттай байж сурахад асар их үүрэг гүйцэтгэдэг байна. Аль нэгэн хөгжмийн зэмсэг дээр тоглож сурна гэдэг хүнээс байнгын уйгагүй хөдөлмөр, зүтгэл, асар их тэвчээр шаарддаг аж.
Өвөл, зун, баяр ёслол гээд хэзээд ч хөгжимчин хүн байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ зуршил тэдэнд багаас нь сууж өгдөг. Харин та тамирчид ч ялгаагүй их хөдөлмөрлөдөг гэх биз. Тэднээс ялгаатай нь энэ хөдөлмөр аюулгүй юм. Хөгжим тоглож байгаад хөлөө хугалжээ, нүүрээ цохиулжээ гэж сонссон уу? Хөгжимдөж сурахад энэ эрсдэлээс харин айх хэрэггүй юм.

3. Хөгжимтэй нөхөрлөснөөр хүүхдийн математик сэтгэхүй, сэтгэн бодох чадвар хөгждөг.
Хөгжим тоглодог хүн өргөн цар хүрээтэй сэтгэж чаддаг. Яагаад гэвэл яг зөв өнгийг гаргахын тулд аль товчийг ямар даралтаар дарах, аль товчлууртай хамт дарах, хурууны чинь аль нь чанга цохилт, аль нь бага даралт хийх вэ, аль өнгийг дээш нь үү, доош нь уу, урт, богино гаргах уу гээд бүгд тархинд тооцоологдож, програмчлагддаг. Дээрээс нь бүхэл бүтэн зохиол тоглохын тулд нотоо уншиж, цээжээр мэдэх, аялгууг тогтоох, хөгжмийн зохиолчийн мэдрэмж, өгүүлэмжийг илэрхийлж гаргах гээд асар их мэдрэмж шаардагддаг.
Альберт Эйнштейн хийл хөгжимд гаргууд байсан гэдгийг та мэдэх үү? Бас алдарт Оксфордын Их сургуулийн математик, физикийн салбарын эрдэмтэн багш нарын 70 хувь нь сургуулийн хөгжмийн клубын гишүүд гэвэл итгэх үү. Үнэн, ийм л байна. Тэгвэл хүүхдийнхээ ирээдүйд санаа тавьдаг, алсын хараатай, ирээдүйн мундаг математикч, инженерүүдийн аав ээжүүд үүнийг сайн мэдэх ёстой. Ер нь тэгээд хөгжим тоглож байгаа хүүхэд, түүнийг нь сонсож суугаа эцэг эхэд уурлах, бухимдах сэтгэл төрөх үү? Хөгжим сайн тоглодог хүүхэд ямар ч тооны хэцүүхэн бодлогыг тун ч төвөггүйхэн боддог байна.
Үргэлжлэл бий.....
ХОЛБОГДОХ УТАС: 76060011
ХАЯГ: Zaisan Square Level 2
FACEBOOK ХАЯГ: Anu music
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа