Жүжигчин Э.Одбаяр юунд тэгж их огшив


Фантастик продакшнаар овоглож яваа гал цогтой залуусын нэг болох Э.Одбаяр МАШ НУУЦ байтаг богд киноныхоо талаар ийн ярив. 

"Би ер нь их зөөлөн хүн. Гэхдээ саяны Зүрхний хилэнгээс илүү Байтаг богд кинонд тоглоод миний энэ эр зориг ч гэдэг юм уу Монголоо гэх сэтгэл, эх орныхоо төлөө, газар шороогоо хайрлах сэдэл илүү их ассан юм болов уу гэж миний хувьд бодоод байгаа. Бид нар зураг авалт эхлэхээс өмнө Байтаг богдод очоод яг тэр уулан дээр нь очоод арван баатрынхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлээд, ёслолын буудлага хийгээд цэрэг хувцас өмсөөд ёслоод, тэр чигээрээ харагдах байгалиа хараад зогсож байхад омогшоод өөрийн эрхгүй уйлмаар санагдаж байсан. Эх орныхоо сөөм бүрийг хайрлаж, эцэг өвгөдийнхөө ингэж их зовж байж бидэнд үлдээсэн газрыг энэ чигээр нь үр хүүхдэдээ үлдээх ёстой гэсэн зүйл тэнд байхад илүү ихээр ассан" хэмээжээ. Тэрээр кино нээлтийн үеэр "Жуух бичиг"-ээр шагнуулсан билээ. 

 

Image may contain: 2 people, indoor