Их л романтик залуу гэдгээ харуулж гэргийндээ зориулж цахим ертөнцөөр өндөр шагналтай шүлгийн уралдаан зохиож Аархаад авсан Кёкүшюзан Д.Батбаяр ялагчаа тодруулжээ. Тэмцээний тэргүүн байрт, “Болорцом”-ын тавдугаар байрын эзэн, яруу найрагч Л.Ганзул шалгарч, Япон улсад зорчиж, сүмо үзэх эрхээр шагнуулсан бол, удаах байранд яруу найрагч Л.Түмэнжаргал орж “iPhone X” утсаар, гутгаар байрт яруу найрагч Ш.Бадам орж Samsung J7 утсаар шагнуулсан байна. Харин тусгай байрт орсон яруу найрагчид болох МЗЭ-ийн шагналт яруу найрагч, СГЗ Д.Дашдондов, яруу найрагч Х.Мөрөн, Б.Болдсүх, С.Шүрэнцэцэг, Б.Баттулга, Э.Бат-Эрдэнэ нарыг 32 инчийн өнгөт зурагтаар шагнуулжээ. Шүлгийн уралдаанд 1000 хүн оролцсон ба Баясгалан зөвхөн өөрт нь зориулсан 1000 хайрын шүлэгтэй боллоо.
Тэргүүн байрын шагнал хүртсэн Яруу найрагч Л.Ганзулын шүлэг
Гэргийн гэгээ
Дэргээд өнгөрдөг өдөр хоногуудад
Дэргэд гийсэн энхрийхэн минь дээ
Дэлхийн саран үзэсгэлэн гоо ч
Гэргийн гэгээтэй яахан дүйх вэ
Хатираад оддог хоног саруудад
Хажууд мандсан танхилхан минь дээ
Хаан тэнгэрийн наран илчтэй ч
Хайрын дэргэд юухан ч билээ дээ
Галигуулж холддог улирал жилүүдийг
Хамтдаа элээсэн гэгээн тавилан минь дээ
Гараг одод нь тэнгэрийн тэртээд дээ
Харин чи минь миний л зүрхэнд дээ
Дахилт:
Сэтгэлийн тэнгэрээс зөөлсөн асгарсан
Энэрлийн цагаан бороо гэж боддог доо, чамайгаа
Итгэлийн энгэрийг түшиж нялхарсан
Ээлтэй цагийн цэцэг гэж хайрладаг даа, чамайгаа
2018.02.02 Улаанбаатар хот.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна