Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд 2017 оны оны наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн "Очир төв" буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр боллоо. Улмаар шүүх хуралдаанаас уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг дахин гаргаж, хэргийн газар болох "Очир төв" зочид буудлыг хариуцагчаар татахаар болжээ.
Энэ талаар хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа "Энэ хэргийн зүйлчлэлийн асуудал, Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцлийг эргэж хараач гэдэг хүсэлтийг бид удаа дараа прокурорт өгч байсан. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс энэ асуудалд эргэж харж, бодитой харах нь зүйтэй юм байна гэж шийдэж байгаад бид баяртай байна. "Очир төв" гэж буудал бий. Бага насны хүүхэд амиа алдах, гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн, архи согтууруулах ундаагаар үйлчилсэн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах нь зүйтэй гэдэг шийдвэрийг шүүхээс гаргалаа" гэж мэдээлсэн байна.
24tsag.mn
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна