Аглуугийнх ам бүл нэмэх үү


Аглуу өөрөөсөө нэлээдгүй олон насны зөрүүтэй бүсгүй Н.Оюунчимэгийг амьдралыг ханиараа сонгож, түүнийхээ цайг уух болсон. Аглуугийн хувьд 3 дахт амьдрал нь бол жүжигчин бүсгүйн 2 дахь амьдрал билээ. Найруулагч Галбаяртай эхлүүлсэн амьдралдаа цэг тавьж бяцхан үрээ орхин Аглуугийн хайранд умбах болсон гэж одоог хүртэл шүүмжлүүлж явдаг ч тэрээр энэ талаар нэг ч удаа ам нээж байгаагүй. Хэн хэн нь амьдрал үзсэн болохоор чимээгүйхэн амьдралдаа анхаарал хандуулж явдаг Аглуу, Оюунаа нар хоёр хөөрхөн гүнжтэй бөгөөд саяхнаас тэднийг ам бүл нэмэх гэж байна гэх яриа чих дэлсэх болжээ. Учир нь жүжигчин Оюунаагийн сүүлийн үеийн зурагнууд хэвлий хэсгээрээ жин нэмсэн нь илт харагдаж байна гэх. Үнэхээр жирэмсэн үү эсвэл цагаан сарын хор уршиг уу бүү мэд. Түүнийг цаг хугацаа л харуулах биз ээ.