Хар сарнай хамтлагийн дуучин Амараагийн аавын залуу нас


Монгол үндэснийхээ бүжгийг дэлхийн тавцанд гаргаж үлдээсэн их авъяастан бол Төрийн шагналт, Ардын жүжигчин, 20 дугаар зууны манлай бүжигчин Ц.Сэвжид гуай билээ. Хүү С.Сүхбаатарт шижир авьяасаа өвлүүлсэн Сэвжид гуайн дэглэлтүүд монгол ардын бүжгийн хөгжлийг тодорхойлсон гэхэд хилсдэхгүй. Бүжиг дэглээч С.Сүхбаатар Алдарт “Жалам хар” бүжгээрээ олон улсын наадмаас Гранпри авчирсан. Түүнийг хэдтэй гэдгийг нь хүмүүс тэгж их мэддэггүй ч их л толиотой нэгэн. Нас явж, үс цагаарсан ч хүү нараасаа хол насны зөрүүгүй харагддаг Сүхбаатарын залуу үеийн зураг одоогийнхоосоо ялгагдаад байх юм алга даа