Гала хамтлагийн дуучин Ануд хүмүүс тийм ч ам сайтай байгаагүй. Айлгүй, маягтай гэх гоочилсон үгнүүд байдаг байсан болохоос хэзээ ч эр хүнтэй нэр холбогдож яваагүй энэ бүсгүй нөхөрт гарч аль хэдийнээ алдарт эх болсон. Түүнийг анхны охиноо өлгийдөн авах үед хүмүүс гоо сайхандаа ингэж их санаа тавьж анхаардаг хүн тээгч эх хөлсөлсөн байна гэх хатуу үгээр булж байв. Гэсэн ч Ану жирэмсэн байх үеийн зургаа дэлгэн харуулж олны амыг таглав. Дуучин бүсгүй саяхнаас "Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл" нэртэй өөрийн влогийг хийж эхлэсэн ба олон нийт Ануг өөр өнцгөөс харж эхэлжээ. Гадаад гоо үзэмжиндээ хэт анхаарсан гэж бодсон ч сайн ээж, сайн гэрийн эзэгтэй, сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч бүсгүй гэх мэтээр эерэг хандлага бий болсон байна. Тэрээр хамгийн сүүлд байршуулсан влог дээрээ эгчийнхээ бяцхан үрд "памперсан бялуу" хийж өгсөн ба түүнийг харсан хүмүүс жижигхэн зүйл дээр ч чин сэтгэлээсээ ханддаг гайхалтай бүсгүй хэмээн тодотгоод авчээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна