Хувьслын бүсгүйчүүд энэ удаа өнжинө


Жүжигчин хүмүүст дуулах, бүжиглэх байх ёстой шалгууруудад нь багтдаг л даа. Гэхдээ “ХУВЬСАЛ” хэмээн нэрэн дор жинхэнэ эгч дүүс шиг хувь заяагаар холбогдсон хэмээн өөрсдийгөө тодотгодог тэдний хөрвөх чадвар, цуцашгүй эрч хүчийг дагуулахаар хүмүүс тун цөөхөн гэдэгтэй маргах хүн үгүй биз. Уран бүтээл бүр дээр цөөхөн хэдэн тогтсон жүжигчид дүр бүтээдэгч тэдний уран бүтээл гологдож байсангүй. Гэсэн ч тэд энэ удаа өнжихөөр болжээ. Шинэхэн уран бүтээлийн ажилдаа орсон ба түүндээ тохирох гол дүрийн эмэгтэй жүжигчинг хайж байна. Бусад кино багийнхан шиг хүсэл сонирхолтой л бол шалгаруулалтанд ир гэсэнгүй. Тэд зөвхөн жүжигчин мэргэжлээр суралцаж байгаа болон төгссөн хүмүүсийг сонгон шалгаруулалтанд урьсан байна. Аргагүй л мэргэжлийн хүмүүс юм.