Амьдрал кинооны хоёрдугаар анги нээлтээ хийсэн ба үзэгчдэд нэгийг бодож, хоёрыг тунгаахаар уран бүтээл болж чадсан гэнэ. Тэрээр нээлтэнд ирсэн хүн брийг хар хувцасаар гоёхыг хүссэн байна. Энэ талаараа нээлтийн үеэр "Бид яагаад өнөөдөр хар хувцаслав аа? Бид "Лардьма" уран сайхны киногоор гэр бүлийн хүчирхийллийг нээлттэй болгож харуулсан. Тэр кино өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийг ил болгож чадсан маш сайн уран бүтээл болж чадсан. Тэгвэл бид өнөөдөр энэ киногоороо та бүхнийг НҮДЭЭ НЭЭГЭЭЧ ЭЭ гэж хэлмээр байна. Энэ үгний агуулгад юу явж байгааг та бүхэн мэдэж байгаа. Үүнд бага насны охидыг бэлгийн дарамтад оруулж байгаа энэ муухай үзэгдлийн хажуугаар битгий нүдээ аньж өнгөрөөгөөч ээ. Охид бүсгүйчүүдийгээ хайрлаач ээ, нүдээ нээгээч ээ гэж та бүхнийгээ уриалах гэж манай хамт олон бүгд хар хувцасласан байгаа юм шүү" хэмээжээ. Харин тус киноны тухай зохиолч Б.Шүүдэрцэцэг "Уйлсангүй..."Амьдрал" киног үзээд уйлсангүй ээ. Уйлна ч гэж бэлдээгүй. Харин, киноны туршид, үзээд дууссаны дараа ч асар ихийг бодлоо. Цээжин дэх атгахан зүрх минь "Амьдрал" киноноос болж агшиж, дэнслэн догдолчихов.
Амьдралын тухай элдвийг бодсоор гарч ирэв.
Баяр хүргэе! Энэ кино найруулагчийн бүтээл болжээ. Найруулагч Ж. Сэнгэдорж, продюсер Б. Навчаа, гол дүрийг бүтээсэн жүжигчин Д. Пүрэвсүрэндээ, зураглаачид нь, зохиолчид нь чин сэтгэлийн баяр хүргэе!" хэмээн өөрийн сэтгэгдлийг хуваалцжээ.
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ