Д.Пүрэвсүрэн: Хүний амьдралд амин чухал зүйл бол яах аргагүй гэр бүл, үр хүүхэд


Амьдралын үнэнтэй нүүр тулахын зэрэгцээ үнэнг олж чадсан Хулан гэгч бүсгүйн ээдрээт амьдралын тухай өгүүлэх “Амьдрал” уран сайхны киноны pre screening буюу үзлэг Зайсан дахь Prime Cineplex кино театрт өнгөрсөн сарын 28-ны өдөр боллоо. “Амьдрал” киноны гол дүрд СТА, жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа, С.Болд-Эрдэнэ, Э.Мөнхтөр нар тоглосон бол ерөнхий найруулагчаар “Лардьма”, ”Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Цагаан хадаг” зэрэг дэлгэцийн бүтээлээрээ үзэгч олны хүндэтгэлийг хүлээсэн найруулагч Ж.Сэнгэдорж ажиллажээ. СТА, жүжигчин Д.Пүрэвсүрэн “Би багаасаа дутагдах гачигдах зүйлгүй өссөн Хулан гэж бүсгүйн дүрд тоглосон. Амьдралын дээд доод давхар байх нь ялгаагүй зовлон, жаргал биднийг ялгалгүй ирдэг. Үйлийн үр гэхээр муу талаас нь бодоод байдаг. Та сайн үр тарьвал сайн үр, муу үр тарьвал муу үр ирнэ. Тиймээс үйлийн үр гэдэг эргэх холбоосоор байж л байдаг. Хүүхдүүддээ хүн цаг гаргах хэрэгтэй. Хүнд амин чухал зүйл бол яах аргагүй гэр бүл, үр хүүхэд юм” гэлээ хэмээв