Намуунаагийн бие даасан уран бүтээл онигоо болов


Исгэлэн жимсний нэг болох Намуунаа FALL IN LOVE WITH YOUR HEART" нэртэй шинэхэн соло уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн боловч олны сонорт нийцсэнгүй. Түүний клип YOUTUBE хуудсанд байршсан даруйдаа нэлээдгүй шүүмжлэл дагуулаад байна. Дуулалт, бүжиглэлт, өнгө төрх гээд бүхий л зүйл тийм ч хангалттай биш байгааг илэрхийлсэн сонсогчид Намуунааг "арай их бэлтгэл хийж болоогүй юм уу" хэмээн халаглаж суугаа харагдав.