Монголын дэлгэцийн урлагт яалт ч үгүй тэсрэлтийг хийж, залуусыг байлдан дагуулж байгаа хүмүүс бол Фантастик продакшныхан. Тэд ар араас нь чанартай уран бүтээлийг зогсолтгүйгээр бүтээсээр байна. Өчигдөр тэдний шинэхэн дэлгэцийн уран бүтээл болох Маш Нууц2" буюу "Байтаг Богд" киноны нээлт "Corporate Convention Center"-т сүр дуулиантай болж өнгөрөв. Нээлтийн үйл ажиллагааны үеэр нэгэн гэнэтийн бэлэг байсан нь найруулагч, жүжигчин Б.Тамир "Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Хүндэт Тэмдэг"-ээр шагнуулсан явдал юм. Тэрээр "За Монгол Улсын төлөө зүтгэе! Үхэн үхтлээ...Энэ дээр ганцхан миний нэр бичээстэй боловч миний ард есөн өрлөг жанжин шиг миний сайхан найз нар байгаа. Би гэж байхгүй бид гэж байгаа. Аавтайгаа хамтарч ажиллахад сайхан байлаа. Хамтарч ажилласан бүх байгууллагууддаа баярлалаа. Та бүхний хугарсан зүү ч гэсэн бидэнд маш их дэм болдог шүү" хэмээсэн байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна