WONDER GIRLS хэмээх солонгос охидын хамтлагийг мэдэхгүй хүн байхгүй биз. Гаргасан дуу бүр нь хит болж, дэлхийн өнцөг булан бүрт хүрдэг байсан энэ хамтлаг BIG BANG-тэй цуг гарч ирж байв. Нэг энтертаймэнтэд харьяалагддаг тэд хамтдаа уран бүтээл гаргаж, тоглолтоо хүртэл цугтаа хийдэг байсан. Гэсэн ч охидын хамтлагийн гишүүд хайр сэтгэл, хичээл ном гэх зэрэг асуудлуудаар тарж бутарсан. Тэгвэл уг хамтлагийн дуучин SO HEE Монголд ирсэн талаар нэг хэсэн цахим ертөнцөд шуугиан тарив. Тэгвэл түүний энд ирсэн шалтгаан нь Солонгосын "Moonkle pictures"-тэй хамтран ажилласан "Mongolian Love Story" кино төсөлд дүр бүтээжээ. Уг кино Солонгос, Монголд зэрэг нээлтээ хийх ба зураг авалт аль хэдийнээ дууссан сурагтай. Харин энэ кинонд Монголын талаас жүжигчин Цэнд-Аюуш гол дүрийг бүтээсэн гэнэ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна