Бүх хайрыг бүсгүйчүүддээ


Хошин урлаг & Нийтийн дуучдын хамтарсан "Бүх хайраа бүсгүйчүүддээ" шоу тоглолт гуравдугаар сарын 08, 09-ны өдрүүдэд 15:00 19:00 цагуудаас Аса циркид 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Та хайртай ээж, халамжит хань, энхрий охиноо баярлуулах гэж байгаа бол “Бүх хайрыг бүсгүйчүүддээ” нэгдсэн тоглолтонд урьж байна. Баярын үеэр олон тоглолт, үйл ажиллагаа зохион байгуулагдаж л байдаг шүү дээ. Харин энэ тоглолт нь бусдаас өвөрмөц, содон тэр дундаа нэгдсэн болох гэж байгаараа онцлогтой. Үзэгч та бүхэн рок поп, хошин шог, нийтийн дуучдыг нэгэн зэрэг тайзнаа дуулж, хөгжөөх хоёрхон үдшийг битгий алдаарай. Тус тоглолтонд хошин урлагийн Мөрөөдлийн театр, Аглуу энтертаймент, "Пароди" хамтлаг, инээд бэлэглэхээс гадна МУСТА Дэлгэрмөрөн, Эрдэнэтунгалаг, Сөрөлт, Түмэн-Өлзий, Оюунбат, Бадралмаа, Гэрэлчулуун, Увертюра” хамтлаг, МУГЖ Чулуунхүү, Чулуунбат, Гурван бүдүүн хамтлагийн Шагай тэргүүтэй рок попын шилдгүүд хамтран хоёрхон өдөр бүх хайраа бүсгүйчүүддээ зориулах гэж байна.

Утас: 77003737, 99782282, 89699910

19001617 залгаж үнэгүй хүргүүлэн аваарай.