Анхаагийн хүүхэд хэнтэй адилхан бэ


Монгол телевизийн нүүр царай болж яваа Анхбаяр өнгөрөгч онд хүнтэй сууж хөөрхөн охинтой болсон бөгөөд их л сайн аав бололтой. Тэрээр "Ер нь их олон цагийг эхнэр хүүхэдтэйгээ өнгөрөөмөөр санагдаад байгаа. Урьд өмнө нь аав болсон хүмүүс хүүхдүүдээ хоорондоо яриад л, хүүхдэдээ тохиолдсон юм аа яриад л, хүүхдийнхээ тухай пост бичээд л байхаар нь миний дургүй хүрдэг байсан байхгүй юу. Өөрийнх нь хүүхэд өөрт нь хөөрхөн харагддаг юм байгаа биз, надад ямар хамаа байхав дээ гээд л. Тэгээд ийм л ээж, аав болдоггүй юм шүү гэж боддог байсан. Тэгсэн чинь одоо өөрөө танай хүүхэд тэгж байна уу? манай хүүхэд тэгж байгаа гээд л цуг баярлаад суудаг болсон. Урьд нь бол рок од шиг л гадаадаар аялаад л олсон мөнгөө үрээд л идэж уугаад л маргааш надад байгаагүй юм шиг амьдарч байсан бол одоо арай илүү маргаашийн тухай бодох болсон. Өвдөж болохгүй, үхэж болохгүй үр хүүхдийнхээ төлөө болсон. Ядаж л энийг би идсэнээс миний хүүхэд идсэн нь дээр байлгүй дээ гэсэн бодолтой болжээ. Мөн тэрээр анх удаа бяцхан охиныхоо зургийг дэлгэсэн байна. Анхаагийн хүүхэд аавтайгаа ижилхэн байна уу? ээжтэйгээ ижилхэн байна уу?