Улсын эмнэлгүүдээр тойрон явахад дотоод засал, орчин нь аймшигтай байдаг. Улс тэдний гаднах талбай, харагдах байдлыг нь л харж, засдаг болохоос биш дотоод засал, өрөөний хувиарлалтанд, орны хүрэлцээт байдалд санаа үл зовно. Эднээс хамгийн эмзэглэмээр нь ЭХЭМҮТ-ийн эргэлтийн тасаг нэг иймэрхүү. Шинэхэн хүнээ өлгийдөн авах гэж байгаа ээжүүд хот хөдөөнөөс ЭХЭМҮТ-ийг зорин ирдэг. Гэтэл тэднийг ийм л орчин хүлээж авч байна. Үүнд хэн анхаарал тавьж, арга хэмжээ авах ёстой вэ? Хүний эрүүл мэндийг сахидаг газар өөрөө ийм бохир байж болохгүй биз ээ. Ямартай ч анхаарах ёстой байгууллага, дарга, албан тушаалтнууд үүнийг толгойдоо буулгаж. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Ганц ЭХЭМҮТ гэлтгүй улсын харьяанд байдаг бүх л эмнэлэгт ийм хэсэг бий. Хальтхан ороод гарах үзэмж сайхан байгаад байнга хүний хөл холхиж, асар эрэлттэй байдаг тасгуудын эргэлтийн заал ийм байх нь харьцангуй юм. Ёстой л нөгөө гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэж.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна