Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн харъяа эрүүл мэнд, боловсролын байгуулагуудад агаар шүүгчийг суурилуулах ажил хийгдэж байгаа билээ.
Ингэхдээ агаарын бохирдлын голомт буюу хамгийн их агаарын бохирдолтой бүсд байрлах эмнэлэг, сургууль цэцэрлэгүүдэд нийслэлийн төсвийн хөрөнгөөр агаар шүүгчийг байрлуулж байгаа юм.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нийтдээ 5200 ширхэг агаар шүүгч тарааж байгаа. Үүний 15 ширхэгийг өнөөдөр Арьс судлалын үндэсний төвд НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун хүлээлгэж өглөө.
Арьсны өвчин судлалын үндэсний төв нь 100 айлд байрладаг. Эмнэлгийн коридор, ойр орчимд утааны хэмжээ, агаарын бохирдол маш их гэдгийг эмч болон эмчлүүлэгчид хэлж байлаа.
АӨҮСТ нь НИТХ-ийн МАН-ын бүлгийн даргад эмнэлгийн нөхцөл байдлын талаар тайлан явуулж, хүсэлт тавьсныг хүлээн авснаар тус эмнэлэг өнөөдөр 15 ширхэг агаар шүүгчтэй болж байгаа нь энэ юм.
Агаар шүүгч байрлуулснаар арьсны өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэх иргэдийн өвчний сэдрэл 30 орчим хувиар буурна гэсэн тооцоо гарсан байна. Цаашид НИТХ-аас Нийслэлийн орон сууцны дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг баталж агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг орон сууцжуулах ажлүүд хийгдэх аж.
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ