УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө Ж.Батзандан гишүүн “Жаст”-ын Ш.Батхүү нар ”Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалж, баталгаа гаргахад тухайн үед Засгийн газрыг тэргүүлж байсан С.Баярын оролцоо байсан. Хариуцлагаа хүлээх ёстой, хорих ёстой. Энэ бол мөнгө угаалтын хэлбэр гэж мэдэгдсэн юм.
Харин Ерөнхий сайд асан С.Баяр дээрх мэдэгдэлд хариу болгож, Ж.Батзандан гишүүнд захидал илгээн шүүхэд хандахаа мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхий сайд асан С.Баяраас ирүүлсэн захидалд хариу тайлбар өглөө.
Тэрбээр "Би өнгөрсөн онд ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой иргэдийн гаргасан гомдлын дагуу Нээлттэй сонсгол зохион байгуулсан. Б.Хурц нь Эрдэнэттэй холбоотой асуудлаар хууль бусаар Худалдаа хөгжлийн банкинд шилжүүлэхэд гар бие оролцсон. Энэ мэт асуудлаас үүдэж Б.Хурц намайг худал мэдээлэл тараасан хэмээн шүүхэд өгсөн байсан. Гэтэл шүүхээс Б.Хурцаас уучлалт гуйх шаардлагагүй. Гэхдээ няцаалт хийх ёстой гэсэн хоёр үзүүртэй шийдвэр гаргасан байна. Б.Хурц нь хэдэн хамтрагчийн хамт Д.Энхбат гэдэг хүнийг хулгайлсан нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа учраас би энэ асуудалд няцаалт хийхгүй. Түүнчлэн Б.Хурцтай холбоотой, түүний ах дүүтэй холбоотой тамхины наймааны хэрэг зэрэг олон мэдээлэл надад бий. Үүнд би няцаалт хийвэл хууль зөрчсөн болно. Би шүүхийн шийдвэрийг ойлгохгүй байгаа тул давж заалдах болно. Би авлигачдын шүүхэд итгэхгүй, ард түмний шүүхэд итгэнэ. Удахгүй авлигачдын шүүх татан буугдаж, ард түмний шүүх гарах болно.
Дараагийн асуудал бол С.Баяртай холбоотой асуудал юм. Баяр гуай надад багагүй гомдсон захидал битүүний өдөр явуулсан байсан. Жаст банк Стандарт банктай байгуулсан гэрээ С.Баярын үед л хийгдсэн байгаа юм. Гэтэл би мэдэхгүй, би оролцоогүй гэж хэлээд байгаа юм. Үндсэн хуулиа мэддэг хүн баймаар даа. Засгийн газрын Ерөнхий сайдын эрхийг Үндсэн хуульд заагаад өгчихсөн байгаа. Гэтэл би мэдэхгүй гэдэг хариулт хэлэх юм. Тухайн үеийн Эрдэнэтийн захирал Ганзориг бол С.Баярын шууд томилгооны хүн. Хан ресурсын асуудлаас болж Монгол 70 сая ам.доллар төлөх өрөнд унасан. Сугар, "Жаст"-ын Батхүү нар С.Баярын ойрын хүмүүс. Эрүүгийн хуульд хүртэл доод албан тушаалтныхаа үүргийг мэдэхгүй бол хэрхэх талаар зохицуулалт нь байгаа шүү дээ. Эрдэнэтийн 49, 51 хувьтай холбоотой асуудалд Эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгах ёстой. Би цагаан сарын өдрүүдэд ахмад хүнтэй маргалдахгүй гэж сар шинэ хуучрахыг хүлээж байгаад ийн мэдээлэл хийж байна. Мөн Ерөнхий сайд асан С.Баярыг ямар эх үүсвэрээр АНУ-д долоон байшин худалдаж авсныг тодруулахаар тус улсын Ерөнхийлөгч Доналд Трампт захиадал бичнэ. Би энэ талаар дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаад гарч ирлээ. С.Баяр гуай энэ удаа уснаас хуурай гарч чадахгүй дээ, би дуудсаных нь дагуу шүүх дээр очно” гэлээ.
С.Баярын захидлыг эргэн санавал Захидалд “Хуульч хүнийх нь хувьд танд анхааруулах нэгэн зүйл байна. Хуульч хүний эрхэмлэх ёстой зүйл бол хуулиа дээдлэх ёс. Монгол Улсын Үндсэн хуулийн “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг та мэдэх учиртай. Та намайг бусадтай хамтарч хулгай хийсэн хэмээн улайм цайм мэдэгджээ. Хулгай бол эрүүгийн гэмт хэрэг. Энэ болон өөр бусад гэмт хэргийг би ганцаараа ч бай, бусадтай хамтраад ч бай үйлдсэн нь үнэн бол би хуулийн хариуцлага хүлээх ёстой. Харин намайг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэсэн бол та хариуцлага хүлээх ёстой” гэсэн захидал илгээсэн юм.
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ