Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн хүү хоёр


2018 оны өвлийн олимп Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж өндөрлөлөө. Уг олимпийг улс орны томоохон албан тушаалтнууд ирж сонирхож улсынхаа баг тамирчдыг дэмжиж байгаа харагдсан. Манай улсын хувьд цөөн тамирчин, олон дарга нар өвлийн олимпийг зорин очсон. Тэдний дэмжихээр Монгол улсын экс ерөнхийлөгч Элбэгдорж зорин очсон байсан бол олимп өндөрлөхөөс өмнө Монголын ХИП ХОП холбооны ерөнхийлөгч  Баавар болон МУ-ын ерөнхийлөгч Баттулгын хүү Жавхлан нар хүрэлцэн иржээ. Ерөнхийлөгчийн хүү тамхиа татаад, Баавар гэдсээ гаргаад ижилхэн малгайгаар хослоод үгүй мөн чин сэтгэлээсээ дэмжиж байна аа. Манай хоёр 20 настангууд шиг л цог золбоотой харагдаж байна даа.