“Эрдэнэт” үйлдвэр, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан зээлийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын мэдлийн компани зуучлалын үүрэг хүлээж ихээхэн хэмжээний мөнгө авсан гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсантай холбогдуулж тэрбээр залруулга гаргасан байна.
Залруулгад, “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэт” үйлдвэр, Өмнөд Африкийн “Стандарт” банктай холбоотой гарсан мэдээлэлд миний нэр дурдагдаж байна. Миний бие 1997-2000 онд хуулийн зөвлөгөө өгөх “Идэш, Линч” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2000 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болохдоо компанийн хувиа зарж гарсан. Нэгэнт хөдөлмөрийн оролцоо байхгүй болсон учраас тус компанийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй болно. Сүүлийн өдрүүдэд уг асуудлыг надтай холбон бичиж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр тодорхой давтамжтай тарааж буй нь асуудлыг өөр тийш залах сонирхолтой хүмүүсийн хийж буй зохион байгуулалттай ажил тул ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье” гэжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна