Шуранхай хамтлагийн дуучин Эрдэнэчимэг, Жавхлантай ханилан сууж тоонот гэрт толгой холбон амьдарч байгаа билээ. Хосууд өдгөө Гачууртад амьдарч байгаа ба Монгол зан заншлаа дээдлэн байгаа.
Эрс тэрс уур амьсгалтай манай улсад хүүхдүүдээ ханиад хүргэлгүй өсгөнө гэдэг басчгүй хүнд даваа. Дуучин бүсгүй энэ тал дээр хэрхэн анхаарал хандуулдаг тухай туршлагаасаа "Би хүүхдүүдээ шар тосоор тосолдог. Шар тос нь өөрөө халуун чанарын сайхан тос. Ханиад хүрэх гээд царай нь жоохон хөхрөөд л сульдаад ирвэл шар тосоор тосолчихдог. Энэ тухай надад нэг уламжлалтын эмч хэлж байсан юм. Хүмүүс өөхөн тосоор тослоод байдаг. Өөхөн тосоор би ч бас анх тосолдог байсан. Өөхөн тос бол маханд шингэдэг, харин шар тос нь ясанд шингэдэг. Монголчууд ярьдаг яс сайтай хүн шүү гээд л. Тэгэхээр яс сайтай болгохын тулд шар тосоор сайн тослож бай гэсэн. Нээрээ л үнэн байсан. Хүүхдүүд маань ханиад хүрэх гээд байвал би шар тосоор тосолчихдог. Тэгээд л ямар ч эм тариа хэрэггүй эдгэчихдэг. Жоохон хүүхэдтэй хүнтэй таарвал би байнга үүнийг зөвлөдөг" хэмээн хуваалцжээ.


У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ