Д.Отгонжаргал өөрийн дуугаа ингэж магтав


Ану хатан кинонд тоглож эрхгүй олны танил болсон дуучин Отгонжаргал "Миний ээж тэмээчин" дууг дахин амилуулж цахим орчныг шуугиулж дахин мандлаа. Шинэхэн клипэндээ зориулж нээлт хүртэл хийсэн тэрээр бие даасан тоглолтондоо бэлдээд тунчиг завгүй байгаа сурагтай. Гэсэн ч тэрээр энэ их ажлын хажуугаар шинэхэн дуугаа магтахаа мартсангүй.

"Дуугаа бичүүлж байх явцдаа хоёр удаа бичлэгээ зогсоосон. Дууны үг яг л кино шиг нүдэнд бууж байсан. Клипний хувьд уйлдаг нь үнэхээр чин сэтгэлээсээ уйлсан. Үнэхээр дүрдээ орж уйлсан. Мэндбаяр гуай намайг уйлуулсан. Тийм мундаг хүн миний ээжид тоглоод миний зүрх сэтгэлээс гарах тэр нулимсыг надад өгөөгүй бол би магадгүй уйлахгүй ч байсан байж магадгүй. Энэ бүх энгийн бөгөөд зүрхэнд ойрхон зүйлс манай ард түмний сэтгэлд хүрсэн юм болов уу гэж бодож байна" хэмээн дурсжээ. 

 

Image may contain: 3 people, people smiling, people standing, sky and outdoor