Ц.ЦЭРЭНПУНЦАГИЙН Ц.ПҮРЭВЖАРГАЛЫГ ИЛЭРХИЙЛЭХ 24 БАРИМТ


Цаг ямагт хэвлэлийнхнээс зайгаа барьж явдаг Ц.Цэрэнпунцаг Гарьд гэр бүлээ ихэд нууцалдаг. Чухам тиймдээ ч нутгийн бүсгүйтэй дэр нэгтгэж гурван хүүхэдтэй. Эхнэр Ойгонжаргал нь “Жем интернэшнл” компанийг нь удирддаг гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй.

 
Баримт 1.Цаг ямагт хэвлэлийнхнээс зайгаа барьж явдаг Ц.Цэрэнпунцаг Гарьд гэр бүлээ ихэд нууцалдаг. Чухам тиймдээ ч нутгийн бүсгүйтэй дэр нэгтгэж гурван хүүхэдтэй. Эхнэр Ойгонжаргал нь “Жем интернэшнл” компанийг нь удирддаг гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй.
Баримт 2.Ц.Цэрэнпунцаг гарьдын ууган охин Пушки сарын сайныг саатан, өдрийн сайныг өнжин хүлээж 2016 оны намрын дунд сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр гал голомтоо бадраажээ. Нэгэнтээ царайлаг бүсгүйн хайрыг булаасан азтай залууг Б.Мөнхтөр гэдэг бөгөөд “Тусгай салаа” киноны Номингийн дүрээр олонд танигдсан мисс Гэрэлчулуунтай үерхэж байсан  тухай яригдаж байсан. Гэвч хосуудын үерхэл  удаан үргэлжлээгүй нь гарьдын охинтой гал голомтоо бадрааснаар тодорхой болсон юм.  

Баримт 3.Ц.Пүрэвжаргал, Б.Мөнхтөр нарын хуримыг Төрийн шагналт драмын театрын найруулагч Н.Наранбаатар найруулан зохион байгуулсан нь гарьд Ц.Цэрэнпунцаг болон уригдан ирсэн зочдод нь ихэд таалагдаж, түүнээс хойш нэлээн олон хуримын найруулагчаар ажилласан гэдэг. 
Баримт 4.Дэлхийн спортын шилдэг нэвтрүүлэг, амжилт бүтээл, сонин сайхан, тэмцээн уралдаан, тамирчдын ур чадвар агшин бүрийг цаг алдалгүй үзэгчдэд хүргэдэг ”Эс Пи Эс Эйч Ди” телевизийн ТУЗ-ийн даргаар ажилладаг Ц.Пүрэвжаргал телевизийнхээ уран бүтээлийн чанарт байнга санаа бодлоо уралдуулж явдаг тун ч ажил хэрэгч нэгэн гэдэг. 
 
Баримт 5.Ц.Пүрэвжаргалын хувьд манайдаа томд тооцогддог “Зиндаа” сэтгүүлийн 2017 оны зургаан сарын дугаарт ярилцлага өгч байсан нь хэвлэлд өгсөн анхных нь ярилцлага байсан гэдэг. 
 
Баримт 6.Тэрээр өөрийн аав Монгол Улсын хүчит гарьд Ц.Цэрэнпунцагийн тухай “Аавын хувьд спортоор хичээллэнэ гэдэг ажил шиг нь байсан. Өглөө гараад орой хүртэл хичээллэдэг байсан. Бөхийн спорт бол амьдралынх нь чухал хэсэг болчихсон. Спортод хайртай хүн учраас спортын телевизэд хөрөнгө оруулалт оруулсан” хэмээн онцолсон байдаг.
 
Баримт 7.Ц.Цэрэнпунцаг гарьдынх АНУ-ын Сан-Франциско хотод гэр бүлийн хамт амьдардаг   бөгөөд хотынхоо хамгийн баян гэр бүлүүдтэй мөр зэрэгцэн амьдарч байгаа гэдэг. Товчхондоо Ц.Пүрэвжаргалын хувьд Сан-Францискогийн баячуудтай хөрш зэргэлдээ аж төрж байгаад хуримаа хийснийхээ дараа Монголдоо ирж телевизийнхээ ажилд ханцуй шамлан орсон гэдэг. 
 
Баримт 8.Найзууд нь Пушки хэмээн дууддаг Ц.Пүрэвжаргал бүсгүй Гарьдын ууган охин бөгөөд тэрбээр 2015 оны тавдугаар сард Санфранцискогийн их сургуулийг улстөр судлалын чиглэлээр онц дүнтэй дүүргэсэн. 
 
Баримт 9.Тэрээр байнга л шинэ ном уншиж байдаг гэдгийг ойр дотныхон нь хэлсэн байдаг. Тухайлбал Японы нэгэн алдартай зохиолчийн “Залуучуудын хайрын түүх” номыг ихэд шимтэн уншсан талаар нь ярьсан байсан. Түүнчлэн түүний ширээний ном нь Дейо Карнегийн “Хэрхэн найзууддаа нөлөөлөх вэ” нэртэй ном байдаг гэнэ. Мөн ажлынхаа шаардлагаар компанийн засаглал, хуулийн чиглэлийн ном түлхүү уншдаг талаараа ярилцлагадаа дурдсан байдаг. 
 
Баримт 10.Ц.Пүрэвжаргал Санфранцискогийн их сургуулийн улстөр судлаачийн ангийг онц дүнтэй төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй. Түүнийгээ “Мэргэжлээрээ ажиллахын тулд мэдлэг боловсролоо улам илүү сайжруулах ёстой гэж ойлгосон. Монголдоо ирээд ЮНЕСКО-гийн салбар байгууллагад хэсэг ажилласан. Ингээд улсын ажлыг улам илүү мэдлэг боловсролтой болсныхоо дараа хийх нь зүйтэй юм байна гэж ойлгосон” хэмээн тайлбарласан байдаг.
 
Баримт 11.Тэрээр АНУ-д таван жил сурч дээд боловсрол эзэмшсэн бөгөөд сургуулиа төгсөөд удалгүй “Зөвхөн Монголдоо” гэсээр ирсэн нь ээжийнх нь захиас, ятгалга байсан гэх хүмүүс мэр сэр байдаг. Магадгүй “Жем Интернейшнл” компаниа амжилттай удирдан АНУ-Монголын хооронд нисч, бууж явдаг ээж нь ууган охиноо эртхэн бизнесийн орчинд дасгаж ирээдүйн залгамжлагчаа бэлтгэх гэсэн холч ухаан байсныг үгүйсгэх аргагүй юм. 
 
Баримт 12.Ц.Пүрэвжаргалыг харсан хүмүүс, ялангуяа хувцас зохион бүтээгч дизайнерууд “Арай жаахан өндөр байсан бол загварын тайзыг эзэгнэх бүсгүй байж. Гэхдээ л биеийнх нь харьцаа  их зөв, хэлбэр сайтай, царайлаг сайхан охин байна” гэдэг аж. Харин тэрээр загвар өмсөхөөс илүүтэй телевизийнхээ ажилд л сонирхолтой гэдгээ байнга л илэрхийлдэг нь гэр бүлийнх нь хүмүүжилтэй холбоотой болов уу. 
 
Баримт 13.Ц.Пүрэвжаргалын ТУЗ-ийнх нь даргаар ажилладаг спортын “Эс Пи Эс Эйч Ди” телевиз байгуулагдаад 5 жил болж байгаа бөгөөд өнөөдөр “Skamedia”, “Univision” сувгуудаар цацагдан үзэгчдийн хүртээл болсоор байгаа юм. Харин саяхан “Univision” сувгийг буцааж үзэж болохооргүй болгосон нь Ц.Пүрэвжаргалын телевизийн хувьд төдийгүй спортод хайртай, дуртай үзэгчдийн хувьд ч гэнэтийн санамсаргүй цохилт болоод байгаа юм.
 
Баримт 14.Аав Ц.Цэрэнпунцаг гарьд багадаа тун ч шартай хүүхэд байсан гэдэг. Төрсөн ах Ц.Бэгзсүрэнтэйгээ дэрсхэн өссөн болохоор байнга л ноцолддог ч ихэвчлэн уначихдаг байж. Аав нь багадаа тун ч мяраалаг тарган хүүхэд байсан тул гэрийнхэн нь “Тарган хулгана” хэмээн энхрийлэн дууддаг байсныг Ц.Пүрэвжаргал инээд алдан өгүүлдэг гэх юм билээ. Тэрээр Ц.Цэрэнпунцаг гарьдын ууган охин болохоор аав, ээж нь ч амь шигээ хайрлаж өсгөсөн гэдгийг байнга дурсдаг гэнэ. 
 
Баримт 15. Түүний нөхрийг Бүтэмжийн Мөнхтөр гэдэг бөгөөд АНУ-д хамт суралцаж байсан бололтой гэхээс өөр тодорхой мэдээлэл хэвлэлийнхэн олж авч чадаагүй гэдэг. Мэдээж бага шиг компанийн жилийн орлоготой тэнцэхүйц хэмжээний мөнгөөр бийлэгжүү хурим хийснийг нь бодоход яав ч хэр баргийн айлын хүү биш нь тодорхой гэж учир мэдэх хүмүүс хуримынх нь үеэр ярилцаж байжээ. Ингэхээр “Буян буянаа дагаж” багагүй хөрөнгө чинээтэй айлын хүү гэдэг нь мэдрэгдэх болов уу. 
 
Баримт 16.Ц.Пүрэвжаргал “Эс Пи Эс Эйч Ди” телевизийн ТУЗ-ийн даргын хувьд тун удахгүй Монголын эмэгтэйчүүдийн спорт, эрүүл мэндэд анхаарсан шоу нэвтрүүлэг шинээр контент болгон гаргахаас гадна дэлхийд алдартай томоохон шоу контентуудыг албан ёсны эрхтэйгээр Монголын үзэгчдэд хүргэхээр цаг наргүй ажиллаж байгаа гэсэн. 
 
Баримт 17.Телевиз нь анх нээгдэж байсан 2013 оноос ам. долларын ханш 1200 төгрөгөөр өсчихсөн өнөөдрийн хувьд ашигтай бус байнгын алдагдалтай ажиллаж байгааг “Жем интернэшнл” компанийн ашиг болон аавынхаа бизнесийн ашгаар нөхдөг болов уу хэмээн хардагсад багагүй байгаа. Гэхдээ Ц.Пүрэвжаргалын хувьд АНУ-д сурч боловсрол эзэмшсэн давуу талаа ашиглан чөлөөтэй сэтгэж, бизнесийн олон шинэ санаагаа ажил хэрэг болгож чаддаг нь алдагдлаа нөхөх гол хэрэглүүр нь болдог гэдгийг хамтран ажиллагсад нь илүүтэй мэдэрдэг гэх юм билээ. 
 
Баримт 18.Ц.Пүрэвжаргалын ээж Б.Ойгонжаргалын удирддаг “Жем Интернэшнл” ХХК нь хүнсний спиртийн үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр 1999 онд байгуулагдсан. ХБНГУ-ын техник технологи бүхий уг үйлдвэр нь цэвэр улаан буудайгаар тансаг, альфа ангиллын хүнсний спирт үйлдвэрлэж, дотоодын үйлдвэрүүдэд түүхий эдээ нийлүүлж эхэлсэн анхны хувийн хэвшлийн спиртийн үйлдвэр юм. Бид энэхүү нөөц бололцоондоо түшиглэн 2004 онд “Тэргүүн” архины үйлдвэр, 2007 онд “Жем Драфт” амьд шар айрагны үйлдвэрийг ашиглалтанд оруулан үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр нийт 500 гаруй ажилтан ажиллагсадтай үндсэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ирээдүйд Ц.Пүрэвжаргал “Жем интернэшнл” компанитай холбогдох нь тодорхой учир ээж нь түүний бизнесийн талын багш гэгддэг ажээ. 
 
Баримт 19.2017 оны улсын наадам буюу Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны түрүүг “Жем интернэшнл” компанийн харваач, Алдар спорт хороо ЗХ-ний 284-р ангийн харваач Монгол Улсын спортын мастер аймгийн мэргэн Б.Баярчимэг /34 оноогоор/ авч Улсын мэргэн цол хүртсэн. Ийнхүү Улсын их баяр наадмаар “Жем Интернэшнл” компани, Алдар спорт хорооны “Алдар Жем” баг шинэ мэргэнтэй болсон онцлог үйл явдал болсон нь Ц.Цэрэнпунцаг гарьдын гэр бүлийг ихэд баярлуулсан бөгөөд ууган охин Ц.Пүрэвжаргал ч Үндэсний сурыг ихэд сонирхох болсон гэдэг. 
 
Баримт 20.“Эс Пи Эс Эйч Ди” телевизийн ТУЗ-ийн дарга Ц.Пүрэвжаргал өнгөрсөн оны тавдугаар сард “Спортын инновацийг дэмжих сан” байгуулсан. Тэрээр энэ сангийнхаа үйл ажиллагааг “Телевиз үзэгчдийнхээ төлбөрийн тодорхой хувийг энэ санд төвлөрүүлж, Монгол Улсад спортын шинжлэх ухаан,мэдээлэл технологийн хамгийн сүүлийн ололтуудад тулгуурлан тамирчдын зөв хооллолт болон дасгалжуулалтын шинэлэг арга барилыг дэмжих зэрэгт чиглүүлэх болно” хэмээн тодорхойлсон байдаг. 
 
Баримт 21.Ц.Цэрэнпунцаг гарьд христийн шашин шүтдэг болсон гэдэг. Тэгэхээр ууган охин Ц.Пүрэвжаргал ч христийн шашин шүтдэг болов уу. Мэдээж Санфранцискогийн баян хөршүүд нь христийн шашны үнэнч итгэгчид гэдэг нь тодорхой тул “Алтны дэргэдэх гууль шарласан” болов уу хэмээгчид олон байгаа нь тодорхой. 
 
Баримт 22.2017 оны 10 дугаар сарын эхээр “Жем Интернэшнл” ХХК-ийн санхүүжилтээр Өвөрхангай аймгийн Хужирт суманд Олон улсын стандартад нийцсэн рашаан сувилалын цогцолборыг нээсэн билээ. Энэхүү тансаг байгууламжийн нээлтийн үеэр Ц.Пүрэвжаргал ээждээ хань болон Хужиртад очсон нь олон хүний нүдний харааг булааж, ээж охин хоёрын үзэсгэлэнтэй сайхныг шагшин ярилцсан гэдэг.   
 
Баримт 23.Ц.Пүрэвжаргал захирлын хэлэх дуртай үг нь “Ажилдаа дуртай хүн өглөө бүр ажилдаа яардаг Гэр бүлдээ хайртай хүн орой бүр гэрлүүгээ яардаг” гэх юм билээ. Магадгүй энэ үг ажил нь амжилттай яваа, гэр бүлийн аз жаргалаар бялхаж яваа залуу хүн бүрийн амны уншлага болохыг ч үгүйсгэх аргагүй юм. Яаж ч бодсон өглөө бүр ажилдаа яарч, орой болгон гэр бүл рүүгээ яардаг хүн хамгийн аз жаргалтай нэгэн байх нь аргагүй билээ.
 
Баримт 24.Монгол Улсын хүчит гарьд Ц.Цэрэнпунцагийн ууган охины хувьд Ц.Пүрэвжаргал багаасаа спортод элэгтэй, дуртай нэгэн болж өсчээ. Тэрээр сагсан бөмбөгийн спортод тун дуртай АНУ-д байхдаа ч сагсан бөмбөгийн багт тоглодог байжээ. Мөн волейбол сайн тоглодог түүнээс гадна иог, пилатесаар сонирхон хичээллэдэг гэнэ. 

24tsag.mn