Гэрэлцэцэг хүүхэдтэй болохыг хүсэж байгаа юу


Маск продакшны гол дүрийн эмэгтэй жүжигчдийн нэг болох Гэрэлцэцэг одоог хүртэл ганц бие яваа. Түүний хувьд нэг хэсэг загвар өмсөгч Энхтүвшинтэй харилцаа тогтоож нялх амрагтай боллоо гэх мэдээ шар хэвлэлийн нүүрийг чимж байв. Гэсэн ч хосууд өөрсдийн зам мөрөө хөөж хоёр тийш болсон билээ. Ийнхүү ганц бие амьдрал руугаа эргэн шилжсэн Гэрэлцэцэгийг түүний хамаатнууд яагаад хүнтэй сууж хүүхэд гаргахгүй байна аа гэх асуултаар булж эхлээд байгаа гэнэ. Харин жүжигчин бүсгүй асуултын хариуд "Харин одоо бурханруу захиа биччихээд л байж байна. Аавынхаа алган дээр нь бөмбөрч, ээжийнхээ энгэрт нь эрхэлсэн, эрдэм номтой, эх орондоо хэрэгтэй сайн хүүхэд надад заяагаарай гээд хэлчихсэн байгаа" хэмээн өөрийгөө аварч гарснаа дурджээ. Түүний ярианаас сонсвол Гэрэлцэцэг шинэхэн заяаны хайртайгаа учирчихсан одоо бяцхан үрээ хүлээгээд байгаа мэт л харагдаж байна даа.