Авто замын чанар улс орны хөгжлийн илэрхийлэл болдог. Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас саяхан хийсэн судалгаагаар Ази тивийн маш цөөхөн орон авто замын сайн дэд бүтэцтэй болох нь харагджээ. Харамсалтай нь энэ үнэлгээгээр Монгол улс Бангладеш, Балба хоёрыг ардаа орхиж, сүүлээсээ гуравт жагссан байна. Харин дэлхийн нийт улсуудын дотор замын чанараар 109 дүгээрт жагсжээ. Ази тивд хамгийн сайн авто замтай орноор Сингапур шалгарсан бол дэлхийд хоёрт орсон байна. Түүний араас дэлхийд 5, 11 дүгээрт жагссан Япон, Тайвань улсууд удаалжээ. Манай өмнөд хөрш Хятад улс дэлхийд 39-д жагссан байна. Мөн тус улс нийт 85,000 км хурдны замтайгаар дэлхийд тэргүүлжээ. Манай улсын хувьд жил бүр зам засвар хийдэг ч ямаршуухан материалаар, яаж шуухан хийдгийг энэ чанарын жагсаалт тодорхой хэлээд өгч байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна