Камертон хамтлагийн дуучин Ганаа эхнэрээ баярлуулахын тулд машинаа ломбарданд тавьж байсан талаараа ийн өгүүлжээ. "Эхнэр төрсөн өдрөөрөө дандаа л жирэмсэн эсвэл хөхүүл байж таараад байсан болохоор тэр бүр сайн баярлуулж чадахгүй байсан юм. Харин нэг удаа жирэмсэн ч биш хөхүүл ч биш байж таараад төрсөн өдрийг нь гоё хийж өгье гэтэл эхнэр зүгээр салхинд гаръя гээд болдоггүй. Тэгэхээр нь найзуудтай нь мафидаж байгаад тоглолт үзүүлсэн. Дургүй зүйлийг нь л хийгээд байгаа юм. Дараа нь хоолонд оръё гэж хэлээд нэг газар пентхаус түрээсэлж байгаад сюрприз барьсан. Манай эхнэр машинд их дуртай. Машинаа өөрчлөх юмсан гээд гурав, дөрвөн жил ярьсан болохоор машиныг нь матт өнгөөр бүрүүлээд сюрприз барих гэтэл мөнгө дутчихдаг юм байна. Тэгээд л шууд машинаа ломбардад тавиад эхнэрээ баярлуулж байлаа. Энэ бол миний хувьд хамгийн гоё сэтгэлд үлдэхүйц төрсөн өдөр байсан. Бүх юм элбэг дэлбэг, амархан бүтээд байвал онцгүйшд. Хэцүү, зовлонтой байгаад тэрнийхээ төлөө мацаад, зүтгээд хийх чинь гоё байхгүй юу" хэмээн дурсан ярьжээ.
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ