Маадай, Ану нарын эрхэмсэг гангараа


Бизнесийн салбарын мөнгөлөг хатагтай Ануг Хар сарнай хамтлагийн дуучин Маадайгийн гэргий гэдгийг хүн бүр мэдэх биз. Анугийн хувьд хаа сайгүй ээлтэй гэх бизнесийн салбар бүрт хүч үзсээр хамгийн сүүлд гоо сайхны салонтой хүртэл болоод авсан. Маадайгийн хувьд “Next star” студыг ажлуулж, хажуугаар нь гэргийнхээ ажилд туслаж, гэрийн сайн эзэгтэйн үүргийг ч орлох болсон талаар яриа шар хэвлэлүүдээр ярьж байна. Маадайгийн хувьд анхны гэргий нь Малайз улсад харамсалтайгаар амиа алдсан  Ш.Алтантуяа гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй биз ээ. Түүнээс хойш ганц бие явсан дуучин Маадай олны танил бус Ч.Ану гэгч бүсгүйг хайртаараа сонгож өдгөө хоёр хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч байна. Харин залуу хөдөлмөрч хосын сар шинийн гангараа эрхэмсэг байлаа.