UNIVERSE-ийн оролцогчдын дараагийн тайз VOICE


Монголдоо анх удаа дуу хөгжимд дуртай залуусыг нэгтгэж тэндээс нь хамгийн сайныг нь шалгаруулж од болох замыг нь нээсэн хүн бол Балхжав. Түүний олон жил үргэлжилсэн төсөл бол UNIVERSE BEST SONGS наадам. Эхний хэдэн жил үнэхээр сайн байсан ч сүүлдээ хэн дуртай нь орж гардаг шоу болон хувирсан гэж олон түмэн ам муутай болсон харагдана лээ. Харин орчин цагийн хамгийн шилдэг дуу хөгжмийн шоу бол THE VOICE. Энэ том шоу Монгол улсад зохиогдож өдгөө 4-н дугаар үзэгчдэд хүрээд байна. Харин шоунд оролцож байгаа хүмүүсийн 50 хувь нь олонд ямар нэгэн байдлаар танигдсан байсан ба тэдний дийлэнхийг UNIVERSE шоуны оролцогчид эзлэж байна. Бүр болоогүй хөтлөгч Анууш хүртэл дунд нь тууж яваа харагдсан. Дугаар бүрт 2-3 оролцогчийг universe -ийн тайзан дээр харж байсан ба өчигдөрийн хувьд Мишээл, Хулан нар оролцсон ба хоёулаа Укагийн багт орсон билээ.