Укагийн зурагтай хивс хүртэл байдаг болж


Рок попын тэсрэлт болсон Ука улам л гэрэлтэж, гялалзсаар байна. Хаана л баяр ёслол байна тэнд гүйж явдаг, дээрээс нь дэлхийн хэмжээний шоу болох THE VOICE MONGOLIA-гийн шүүгчийг хүртэл хийж яваа тэрээр их л азтай нэгэн юм. Манайд олон сайхан, мундаг эмэгтэй дуучид байгаа ч өөрийн гэсэн студиотой нь тунчиг ховор болохоор, дээрээс нь аргагүй л дууны донжийг олчихдог болохоор ийм том шоуг, томчуудтай хамт шүүлгэж байгаа биз. Тэгвэл хаана ч очсон гялалзаж, гялтагнаж явдаг Укагийн зурагтай хивс худалдаанд гарсан байх юм. Үгүй ээ энэ чинь Чингис хааны минь зурагтай хивс л байсан болохоос урлаг соёлынхны зурагтай хивс гэж сонсоо ч үгүй юм байна.