БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн медальтнууд тодорсоор байна. Өчигдөр Монгол Улсын цанын тамирчид тэмцээнээ өндөрлүүллээ. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ын уралдаанд Монголын тамирчин Батмөнхийн Ачбадрах 41:40.4 минутын цагийн амжилтаар 97-р байрт орлоо. Зайд 119 тамирчин өрсөлдсөнөөс Швейцарийн Дариа Кологна 33:43.09 минутын амжилтаар алтан медаль хүртсэн бол Норвегийн С.Хегстад Хругер, Олон улсын олимпийн хорооны нэрийн өмнөөс оролцож буй ОХУ-ын тамирчин Денис Спицов хүрэл медаль хүртлээ.
Мөн гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Чинбатын Отонцэцэг уралдаж, 90 тамирчнаас 84-р байрт орлоо.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна