“Татар” хамтлаг “Хайрыг хүндэл” бие даасан тоглолтоо хоёрдугаар сарын 17-н буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр хийх гэж байна.
“Татар”-ынхан өнгөрсөн хугацаанд долоон цомог гаргажээ. “Крокус эвент холл”-д 19.00 цагт болох энэ тоглолтод цомгууддаа орсон бүтээлүүдээс “Бусдын хайрыг хүндэл”, “Бороо”, “Ганцаараа”, “Эсрэг өдөр” зэрэг залуусын сэтгэлд хоногшсон дуунуудаа дахин амилуулах юм.
Тоглолтод “Люмино”, амьд хөгжмийн “Logos” хамтлагаас гадна дуучин Ука, Маралжингоо, A cool нар оролцоно.
Тоглолтын тасалбарыг Easyticket.mn сайтаар худалдан авах боломжтой.
Тасалбарын үнэ: 45 000 төгрөг, ширээ захиалгыг 94741404 утсаар авна.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагч: Монгол Контент ХХК
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна