Олны танил сайхан хосуудын нэг болох дуучин Мишээл, жүжигчин Цэнгэл нар өмнө нь амьдрал зохиож байсан гэдэг. Хоёр дахь амьдралдаа нэг нэгнээ олж харч одоо их л жаргалтай байгаа. Цэнгэл хайрандаа умбаж түүнийгээ ч нуулгүй цахим хуудаснаа нийтлэж орхидог. Харин энэ удаа тэрээр хосууддаа бяцхан зөвлөгөө өгчээ. Тэрээр Хашгирч уурлахад бус хар цагаан дуугүй болсон энэ үед л эмэгтэй хүний #хайр явчихсан байдаг. Тэд цөхөрдөг. Нэгэнт бууж өгсөн бүсгүйд үнэтэй чамин бэлэг, үнэр анхилам цэцэг, үнсэлт тэврэлтийн аль нь ч үйлчлэхгүй. Өмнө нь чамайг халамцуу ирэхэд унтаж байсан ч босоод хоол халаадаг тэр сэтгэл, өөртөө биш чамд зориулж гоёдог байсан тэр хүсэл, "үзэсгэлэнтэй" хэмээн магтахад нь хөөрч баярладаг хүүхдэрхүү зан нь аль хэдийн нисэн одсон байдаг. Чамайг гэж уурласан, уйлсан, үглэсэн, царайчилсан тэр олон оролдлогууд, олон саруудын дунд чиний хэнэггүй, тоомжиргүй, бодлогогүй үг, үйлдэлд чинь гишгэгдэж, зүрх сэтгэл нь эвдэрсээр нэг л мэдэхэд хэдэн хэсэг хаа нэгтээ хаягдсан байдаг. Одоо ярилцая, ойлголцоё гэхэд оройтсон байдаг. Оройтохоос нь өмнө ойлголцооч гэж олон удаа тэр хүссэн. Ойшоож харин чи анзаараагүй байдаг... ЯРИЛЦ, СОНС, ҮНС, ТЭВЭР яг одоо түүнийгээ!
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна