Мөнхсоёл найз залуутай болжээ


Залуу эмэгтэй жүжигчдийн дундаас эрхгүй ялгарч найруулагчдын нүдэнд өртөж хамгийн их дүр авдаг нэгэн бол Мөнхсоёл. Сити дээд сургуулийн жүжигчний ангийг төгссөн тэрээр найруулагч Тамиртай романс үүсгэснээр багагүй шуугиан тарьсан. Түүнийг гэргий Золоогоос нь салгаж өөрийн болгосон гэгддэг ч тэдний хайр удаан үргэлжлээгүй. Хэсэг нам жим амьдарч байсан түүнийг найз залуутай болж гадаад дотоодоор зугаалж галуу шувууны мах идэж яваа гэх яриа гараад байсан. Гэтэл мань хүн гадаадад сурч байсан гэх. Өнгөрсөн жилийн валентинаар шинэхэн хайртынхаа бэлгээр гангарч байсан тэрээр энэ жил өөрөөрөө л гангарч дээ.