Бяцхан Монгол дээлтнүүд


Цагаан сарын баяртай холбогдуулан Гэгээн ертөнц цэцэрлэгийн бяцхан үрс маань Дээлтэй Монгол өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Монгол өв соёлоо хадгалж, дээдлэн үлдсэн цөөн хэдэн баярын нэг болох сар шинийн баяртай холбоотойгоор бяцхан үрс маань дээл хувцасаараа гангаран, эртний сайхан дуу, шүлгийг уншиж сонирхууллаа. Мөн балчир гэлтгүй хүндлэх ёсоо мэдэн авч ахлах, дунд, бага бүлгийн хүүхдүүд маань хоорондоо золголт хийсэн юм. Томчууд бидний хажууд эд маань Монгол хувцасаараа дэндүү сайхан гоёжээ.