Дуучин Ану шинэ оны өмнөхөн ихэр хүүхдүүдээ төрүүлэн алдарт эх болсон билээ. Түүний хувьд Гурван удаа ойрхон кесаров хагалгаагаар төрсөн түүнд эмч нь дахин төрөхөд эрсдэл ихтэй тухай дуулгасан хэдий ч тэрээр үүнийг үл ажран хүүхдүүдээ гаргахаар шийдсэн гэдэг. Тэрээр ихэр хүүхдүүдээ тээж байх явцдаа ямар нэг байдлаар зовиургүй эрсдэлгүй байсан бөгөөд зориглон шийдсэн энэхүү шийдвэртээ бат зогссондоо туйлын баяртай байгаагаа ч илэрхийлээд авчээ. Түүнийг хувийн эмнэлгүүд төрүүлж чадахгүй хэмээн эмнэлэгтээ авахаас төвөгшөөж байсан гэнэ. Эмч нар түүнийг "жирэмсний дөрвөн сартайгаас эхлэн хэвтрийн дэглэм сахих шаардлагатай" хэмээж байсан ч тэрээр элдэв хүндрэлгүй, төрөн төртлөө телевизийн эфирээр үзэгч олонтойгоо уулзаж байсныг үзэгчид санаж байгаа биз ээ. Эх хүний сэтгэл зүтгэлээр ийнхүү эсэн мэнд амаржсан тэрээр эргээд их ажилдаа ханцуй шамлан оржээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна