Т.Дэлгэрмөрөн хэдэн жилийн өмнө хайрт гэргийгээ тэнгэрийн оронд үдсэн билээ. Гэргийгээ санасандаа сэтгэл шимшрэм хэцүүхэн үгсийг цахим хуудаснаа нийтэлдэг дуучин шинэхэн гэргийтэй болох гэж байгаа бололтой. Тэрээр "Өнөөдөр би аавдаа зориулж бүх сайхан аавуудаа төлөөлж "Аавтайгаа байхад жаргалтай"дуугаараа "Морин хуур"наадмыг өнгөлнө.Айргийн таваас мултарч үзээгүй би энэ сайхан наадмын гранпри дуучин билээ.Өчигдөр тахиа жилийн шилдэг тоглолтын онцлох хүнээр шалгарч байна.Урлагт дурлаж үнэнч явсны үйл энэ буюу.Сайхан өглөө сэтгэл тэнүүн аавтайгаа хамт хүнсний захаар цагаан сарын идээ цуглуулах барлагаа хийгээд явж байна энэ миний жаргал буюу.Тэгээд удахгүй тогоо барина энэ миний сүүлчийнх байх болтугай.Би нэгэн биеэ энэ жил олно,тэгээд буцаад хүний сайхан хань гэж дуудуулна аа" хэмээжээ. Ийнхүү тэрээр хүний орчлонгийн жам ёс болох хосоор амьдрах тавилангаа даган дахин гэр бүл зохиохоор ийн сэтгэл шулууджээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна