“Пёнчан-2018” Өвлийн XXIII олимп эхэллээ


“Пёнчан-2018” Өвлийн XXIII олимп өчигдөр Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэллээ. Энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх олимпийн наадамд дэлхийн 92 орны 2925 тамирчин, спортын 15 төрлөөр 306 цогц медалийн төлөө өрсөлдөх юм.




Нээлтийн ёслолын үеэр Олимпийн наадмын өлгий нутаг Грекийн баг тамирчдаас эхлэн зохион байгуулагч орны цагаан толгойн үсгийн дарааллаар оролцогч орнууд төрийн далбаагаа мандуулан, олимпийн цэнгэлдэх хүрээлэнд оров. Манай баг тамирчдын хувьд 25 дугаарт жагсан орсон бол жагсаалын хамгийн сүүлд энх тайван, эв найрамдлын бэлгэ тэмдэг болгож хоёр Солонгосын нэгдсэн баг тамирчид “Солонгосын хойгийн туг”-ийн дор жагссан юм. 1991 оны Ширээний теннисний ДАШТ-ийн үеэр хоёр Солонгос анх нэгдсэн тугийн дор жагсаж байсан цагаас хойш хэд хэдэн удаа томоохон тэмцээн уралдаанд энэхүү тугийн дор жагсаж байсан түүхтэй

Тэмцээн явагдах байрнууд стадионоос машинаар явбал 30 миниутын дотор хүрэх зайд байрлаж байна. Олон улсын олимпын хороо энэ жилийн өвлийн олимпод 4 төрлийн шинэ спортыг нэмсэн. Олимпийн медалийн загварыг Хойд солонгосын загвар зохион бүтээгч Лий Сук-ву зохиосон байна. Модны их биеэс санаа аван, динамик ташуу шугамаар 3 хэмжээст хангеүл гэх Солонгос үсгийг санагдуулахаар хийсэн ажээ. Алтан медаль 586 гр ба 256 медаль олимпод зориулагдан урлагдаад байгаа ажээ.

Энэ жилийн олимпийн наадмын бэлгэ тэмдэг соохоранг бол маскот хэмээн нэрлэгдсэн цагаан бар болсон. Солонгосын ард түмэн цагаан барыг хамгаалагч хэмээн үздэг. Соохо гэдэг нь солонгосоор хамгаалалт гэсэн үг ба тэд энэ үгийг тамирчдыг хамгаална гэсэн бэлэг тэмдгийн утгаар оруулсан аж.