Б.Наранхүү гурил будаа тарааж таслалтын цагаа засуулна


УИХ-ын гишүүн Б.Наранхүү ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Солонгост элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үеэр ирснийг эс тооцвол УИХ-ын намрын чуулганыхаа хуралдаанд огт суугаагүй билээ. 

Тэгвэл тэрээр аймгийнхаа бүх ахмадуудад гурил, будаа тараахаар болжээ. Тодруулбал тэрээр: "Дундговь аймгийн 70-аас дээш насны 1588 ахмад буурлуудад сар шинийн гарын бэлэг болох цаг тооны бичиг, 50 кг гурил, 25 кг будааг гардуулах тул Сайнцагаан сумын иргэд 2018 оны 02 сарын 10 ны 10 цагт аймгийн Ардчилсан намын байрны гадна талбайд, бусад 14 сумдын иргэд тухайн сумын Ардчилсан намын байрнаас 2018 оны 02 сарын 10, 11-ний өдрүүдэд хүрэлцэн ирж гарын бэлгээ гардан авна уу хэмээжээ. Тойрогтоо юу ч хийхгүй дээрээс нь хамгийн их таслалттай гишүүнээр тодорч олны хараанд өртсөн тэрээр дүн гуйх гэж чихэр барьж ордог сурагч, оюутан шиг гурил будаагаар таслалтын цагаа засуулах гэсэн бололтой гэх яриа аль хэдийнээ тараад авчээ.