Өөскөгийн гэр бүл

Admin
Өчигдөр 11 цаг 49 минут

“ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскөгийн хувийн амьдрал тийм ч дэлгэмэл биш. Анх хурим хийх талаар нь л шуугиж байсан болохоос өөрөөр бол түүний гэр бүлийн амьдрал их л нууцлаг. Өөрөө ч гэргий хүүхдүүдийнхээ зургийг цахим хуудаснаа нийтлээд байдаггүй. Тэгвэл жүжигчин залуу энэ удаа гэр бүлийнхээ зургийг их л өвөрмөц маягаар нийтэлжээ. Айл болгоны хананд гэр бүлийн гэрэл зураг байдаг бол Өөскөгийнд гараар зурсан зураг өлгөөтэй байдаг юм байна.