Хөгжмийн боловсрол нь хүн бүхний заавал эзэмшвэл зохих боловсролын нэг юм. Хүүхдийг багаас нь дэмжиж, ямар мэргэжил боловсролтой болохоос үл хамаарч хөгжмийн боловсрол олгох нь зөв хүн болж төлөвшихөд асар их үүрэг гүйцэтгэдэг. Бага насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлог нь аливаа зүйлийг хурдан сурдаг. Иймд хүүхдээ багаас нь хөгжмийн хичээлд явуулах олон давуу талтай байдаг. Хөгжим тоглодог хүн өргөн цар хүрээтэй сэтгэж чаддаг.
Төрөлхөөс хөгжим сонирхдог мэддэг хүн гэж байхгүй. Харин тийм болгон хүмүүжүүлж болно. Хийл хөгжим тоглож сурснаар зөв төлөвшилтэй болж анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар болон ой тогтоолт хөгждөг. 21-р зуунд төрсөн хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болж, найз нөхөдгүй, гандаардах байдал ихэссэн билээ. Иймд та хүүхэддээ хөгжмийн боловсрол олгож оюунд нь хөрөнгө оруулаарай.
Хийл болон төгөлдөр хуур нь сурахад хэзээ ч оройтохгүй хөгжмийн төрлүүд. Тиймээс хөгжимд хайртай, түүний ая хэмнэлийг мэдрэхийг хүсэж, тэр тансаг аялгуунуудыг өөрийн гараар эгшиглүүлэхийг хүссэн хүн бүрийг ANU MUSIC хөгжмийн сургалтыг зорихыг зөвлөж байна. Уг хамт олон 5-н жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа ба таньд МУ Филармон, консерваторын мэргэжлийн хөгжимчид хичээл орох болно. ANU MUSIC хөгжмийн сургалтын төвийн онцлог нь монголдоо анхдагч 2-4 насны хүүхдүүдэд зориулсан “BABY BEATS” ангитай. Энэхүү анги нь бага насны хүүхдүүдэд зориулсан өнгө, тоо, нот таниулах дуу, бүжиг хосолсон группээр ордог хичээл юм. Мөн сургуулийн насны өмнөх хүүхдүүдэд 45 минутын турш хичээлд суух дадал хэвшүүлдэг.
2-4 настнуудад зориулсан BABY BEATS
KINDER VIOLIN
JUNIOR CLASS
Private lesson
ADULT LESSON
YOUNG ARTIST гэх зэрэг ангиуддаа элсэлт авч байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна