UNIVERSE BEST SONGS наадмаас төрөн гарсан дуучин Цэлмүүн эрчүүдийн хариуцлагын талаар ийн хэлэв. Эрэгтэй хүний амьдралдаа үүрэх ёстой ачаанаас хэзээч битгий хөнгөлж байгаарай. Юу гэхээр эрэгтэй хүний амьдралдаа үүрч яваа ачаанаас нь хэзээч хөнгөлж болохгүй. Ачаа үүрч, амьдарлыг дааж явах тусмаа эр хүн өнгө зүс орж, хийморь сүлд нь сэргэж байдаг. Тэрнээс чоно алж, ууланд гарахдаа хамгийн чухал нь биш юм. Өмнүүр нь орж юмыг нь хийгээд л, өмнүүр нь орж гэртээ засвар хийгээд, өмнүүр нь орж санхүүгийнхээ асуудлыг хэзээч битгий шийдээрэй. Олон эмэгтэйчүүд ярьдаг. За би чиний хань юм чинь хөл дээрээ бостол чинь арыг чинь дааж байя гээд. Сүүлдээ нөхөр ч үгүй, босгосон амьдрал ч үгүй хий дэмий цаг хугацаа алдах нь их байдаг. Таныг шуламтаад гараа хумхи гэж хэлээгүй л дээ. Зүгээр л эрэгтэй хүний хийх ёстой, үүрэг хариуцлагаас л хэзээч хөнгөлж болохгүй гэсэн санаа. Жаргалтай газар хүн тогтохгүй гэдэг шиг халамжтай сайхан эхнэрээсээ салаад өөр амьдрал зохиох эсвэл эсрэгээрээ амьдралын идэвхгүй болсон олон залуучууд байдаг. Тиймээс бахархаж, урам өгч, хайрлаж болно. Харин ачаанаас нь битгий хөнгөл. Тэгээд л болоо. Нэг талаасаа тухайн үедээ нөхөртөө, гэр бүлдээ туслаж байгаа юм шиг санагдаж, харагдаж мэдрэгдэх боловч алсдаа гэр бүлийнхээ амьдралыг утга учиргүй болгож, сүйдэлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна