Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа “Сошиал орчин арай хэтэрч байна. Хүнийг ямар ч үндэслэлгүй гүтгэдэг, нийгмийг хагалан бутаргах хэрэгсэл боллоо. Энэ чиглэлээр хуулийн төсөл оруулж ирээч. Хоёрдугаарт, Төрийн шагналын хуульд өөрчлөлт оруулмаар байна. Хөдөө орон нутагт уут уутаар нь “Алтан гадас” өгч байна гэнэ. Эх орныхоо төлөө зүтгэж явсан настангуудыг хараад өрөвдлөө. Ажил хийж, зүтгэж явсан ахмадууд нь тэмдэг зүүчихсэн, нөгөөхөө шагнал гээд ойлгочихсон явж байх юм. Иргэдтэй уулзалт хийхээр “шагнал авах гээд тодорхойлолтоо өгсөн, яриад өгөөч” гэх юм. Энэ асуудалд анхаараач. Гуравдугаарт, УИХ-д орж ирж байгаа асуудлаар улстөрждөгөө зогсоож, эрүүл саруулаар харах нь зүйтэй. Хуулиудыг амьдрал дээр хэрэгжих талаас нь хармаар байна” гэсэн юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна